2016-04-22
үүсэл

Үүсэл түүх "AnimaxHD ХХК" нь анх 2011 оны 12-р сарын 19-ний өдөр 8-н хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан билээ. Тухайн үед анимэ сонирхогч залуус цөөхөн байсан бөгөөд Монголд анимэ-г илүү олон хүнд таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Багийн үндсэн гишүүд болох орчуулагч Ibuuji,багийн ахлагч Yagami Passion нар нь багийн зорилго, чиглэлийг тодорхойлж хөгжүүлсээр ирсэн юм. Бид багаа зохион байгуулалтанд оруулж, авъяаслаг залуусыг нэгтгэснээр НӨХӨРЛӨЛӨӨР БҮТСЭН нэгэн гэр бүл байгуулагдав. Түүнчлэн үйл ажиллагаагаа зөвхөн үзвэрээр бус залуусын сонирхолыг харгалзан илүү олон төрлийн ажил хийхийг зорьж байгаа билээ Бидний хийсэн ажлууд 2011 оноос эхлэн өдийг хүртэл 40 гаруй гишүүнтэй болсон үүсэл ба 1 зүрх 1 тэмүүлэл 1 зорилгоор олон олон ажлуудыг хийсээр ирлэ.Дурдьвал : 2011 он 12р сар - Монголын хамгийн анхны Анимэ, Манга сонирхогч залуусыг цуглуулсан "Нэг ертөнц" өдөрлөгийг 2012 оны 7-р сар - Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд Монгол дахь Анимэ, Манга сонирхогчдын анхны косплэй фестивал Тус өдөр нь хүссэн хүн өөрийн хүссэн косплэй хувцасаа өмсөх бүрэн боломжийг олгож, тэмцээн уралдаан, тоглолт гээд бүх төрлийн үйл ажиллагаа явагдан өнгөрсөн юм. 2012 оны 8-р сар - Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд "Ханаби" буюу галт наадмын баярыг зохион байгуулсан Тус өдөр мөн адил төрөл бүрийн тэмцээн уралдаан болон галт наадам үзвэр үйлчилгээ ажиллаж цагийг залуус зугаатай өнгөрөөсөн 2012 оны 8-р сар Бяцхан цугларалт BE төв Тус өдөр Анимэ, Манга сонирхогч залуусын хүсэлтээр дахин 300-400 хүний хязгаартай өдөрлөг зохион байгуулсан болно. 2012 оны 12-р сарын 16 "Нэг ертөнц 2" Ээлжит өвлийн фестивал арга хэмжээг Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулсан бөгөөд тус өдөрлөгт 600-700 хүний хязгаартай байв 2012 оны 10-р сарын 2 "Yu Gi Oh" сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн зохион байгуулав. 2011-2014 он Жил бүрийн уламжлалт "Халуун Тэврэлт" өдөрлөг 2013 оны 10-р сар HALLOWEEN - Үндэсний Соёл Амралтын хүрээлэнтэй хамтран зохион байгуулав 2013 оны 12-р сарын 16н Өвлийн Анимэ Манга сонирхогч залуусын уулзалт 2014 оны 8-р сарын 16н Анимэ, Манга сонирхогч залуусын нэг өдрийн явган аялал 2014 оны 6-р сарын 29н COMIC CON MONGOLIA - Монголд анх удаа ганц Анимэ, Манга гэхгүйгээр хүмүүсийн хүсэлт их байсан тул хүссэн дүрдээ хувирч ирэх боломжтой болгосноор хүрээгээ тэллээ. 2015 оны 1-р сарын 16- Naruto The Last Movie /Монгол дахь нээлт/ Digital content компанитай хамтран Нарүтогийн сүүлчийн киног албан ёсны эрхтэйгээр Монголд авчиран Нээлт хийсэн бөгөөд Япондоо 12-р сарын 16нд нээлтээ хийж Монгол хоёр дахь нээлтээ хийсэн улс болсон явдал юм. Үүгээр зогсохгүй оюуны өмчийг хамгаалах болон гүйцэтгэх тал дээр дэвшилтэт болсон гэхэд буруудахгүй билээ
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax