2016-04-22
анимэ ангилал
анимэ
Анимэгийн ангилал, төрлүүд Анимэ бол кино урлагийн нэгэн салбар гэдэг утгаараа киноны төрлүүд болох Инээдмийн, Хайр дурлалын, Шинжлэх ухааны, Уран зөгнөлт, Адал явдалт, Аймшгийн, Түүхэн, Эмгэнэлт, Спортын... гэх мэт төрлүүд бүгд байна. Мөн зөвхөн анимэ мангад "зориулсан" төрөл гэж байдаг. Аль насны үзэгчдэд голчилсноор нь: Шоонэн (хөвгүүдийн), Сэйнэн (залуусын), Кодомо (багачуудын), Шоожо (охидын), Жосэй (эмэгтэйчүүдийн), Мина (бүх насны). Энэ бол насны ангилал биш, ерөнхийдөө ямар үзэгчдэд хандуулж хийснийг илэрхийлэх төрөл юм. Ямар зүйлс гардгаар нь: Мэка (Робот), Хэнтай (завхай буюу порно анимэ), Эччи (шалиг), Харэм (олон охин нэг залууд дурлах), Шоожо Ай (Охидын хайр), Шоонэн Ай (Хөвгүүдийн хайр), Яои, Юри гэсэн төрлүүдтэй. Жишээ нь: шоонэн гэдэг үгийг орчуулбал хөвгүүн гэсэн утгатай боловч Fullmetal Alchemist анимэ шоонэн ангиллынх ч гэсэн маш олон аллага гардаг учраас 17 оос дээш насныхан үзэх насны ангилалтай байдаг.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax