2016-05-04
anime hugjil
<Аниме Манга үүсэл хөгжил Аниме гэдэг нь Японоор анимэйшн нь гэсэн утгатай үг бөгөөд улмаар энэ нь дэлхий дахинаа Япон анимэйшн гэж нэрлэгдэх болсон юм. Японы анхны аниме нь ерөнхийдөө 1917 оноос үүсэлтэй гэж үздэг бөгөөд 1960-д оноос дүрүүдийн зураглал, дүрслэл нь эрчимтэй хөгжиж 1980-д оноос дэлхийд танигдах болсон… Анимег хийхэд гараар зурсан зураг болон компьютраар хөдөлгөөнжүүлэх үйл явц 2лаа байх бөгөөд ихэвчлэн зохиолоо манганаас авч хийдэг. одоо үед анимег жирийн хүүхэлдэйн кинотой харьцуулахад хамаагүй өөр түвшнийх юм. Аниме нь зохиолын дүрүүдийн хоорондын уялдаа холбоог маш сайн гаргаж, тэдгээрийн дотоод зан чанарыг илүү тусгаж илэрхийлдэг бөгөөд зохиолууд нь хэдийгээр ихэнхдээ байж боломжгүй этгээд сонин зүйлсүүдийг гаргадаг ч цаагуураа давхар хүнд хэрэгтэй, сургамж болох зүйлсийг давхар ойлгуулж байдаг. Тиймдээ ч анимег нас харгалзахгүйгээр, ихэвчлэн 21+ насныхан илүү үзэж байна. 50 гарсан ч гэсэн аниме үздэг хүмүүс байдаг гэвэл та итгэх ү? Мэдээж дэлхийд тийм хүн маш их байгаа, гэвч манай Монголд анимег багачуудад зориулсан гэх буруу ойлголт байдаг. Үзэж байгаа үзэгчдийн нас наснаасаа хамааран тухайн хүн бүр анименаас өөрсдөдөө өөр өөр зүйлсийг тусган ойлгож байдаг. Дэлхийн хамгийн том хайлтын систем болох Google жил бүр өөрсдийн хайлтанд хамгийн түгээмэл ашигласан 10н түлхүүр үгийг зарладаг билээ. Тэгвэл энэ 10н үгний 3 нь аниметэй холбоотой болоод бүр 1-т нь наруто гэдэг үг байдгийг та мэдэх ү? Аниме бол дэлхий дээрх томоохон зах зээлүүдийн нэг болоод байна. Ямар ч байсан та үүнээс хойш анимег хүүхэлдэйн кино гэж ярихгүй байхийг хүсч байна. Хэрвээ та бас л сайн ойлгоогүй бол "difference between anime & cartoon” гээд хайлт хийж хэд хэдэн гадаад сайтаас уншиж болох юм. Share
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax