2016-04-23
анимэ онцлог
онцлог
Онцлог шинж Улс болгоны хүүхэлдэйн кино өөр өөрийн онцлогтой байдаг ба Япон хүүхэлдэйн кино болох анимэ ч бас өөрийн гэсэн онцлогтой билээ. Жишээлбэл: том нүд, жижиг ам, илүү их деталчилж хийх, зохиолын хувьд илүү өсвөр үе, залуус руу чиглэсэн гэх мэт. Эхэн үеийн анимэ уламжлалт манга зураглалтай байсан бол, 1960-1970-аад оны анимэ Тэзука Осамугийн хэв маягаар, 1970-1980-аад оны анимэ Европ хүүхэлдэйн киноны хэв маягаар, 1990-2000-аад оны дунд хүртэл анимэ эдгээрээс уламжлан гарсан Япон хэв маягаар, 2000-аад оны сүүл үеэс одоог хүртэлх анимэ ихэвчлэн моэ (Япон хэв маягуудын нэг) хэлбэртэй хийгдэх болсон. Эдгээр шинжээр нь ихэнх анимэг шууд хараад л барууны хүүхэлдэйн киноноос ялгахад амархан байдаг билээ. Гэвч олон анимэ дээр дурдсан онцлогийг агуулаагүй байх нь бий. Мөн баруунд ихэнх хүүхэлдэйн киног хүүхдүүд рүү чиглүүлж хийдэг бол Японд ихэнх анимэг өсвөр үе, залуучуудад чиглүүлж хийдэг юм. Үүгээрээ анимэ үзэгчид анимэг өөр гэж бусдад итгүүлэхийн тулд "хүүхэд үздэг зүйл биш" гэх мэт үгс гарч ирдэг байна. Гэвч үнэндээ анимэ бол зүгээр л Япон хэв маягийн хүүхэлдэйн кино юм.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax