2016-04-13
"Anime" түүх
Анимэ 1900-аад оны эхэн үеэс үүсэлтэй бөгөөд хамгийн анхны анимэ нь 1907 онд гарсан "Кацудо Шашин" буюу "Хөдөлгөөнт Зураг" гэдэг нэртэй 4 секунд үргэлжилдэг анимэ юм. Хамгийн анх хийгдсэн япон animation "Кацудо Шашин" боловч, хамгийн анх хүмүүст үзүүлсэн анимэ биш юм. Хамгийн анх хүмүүст ил гаргаж үзүүлсэн анимэ бол 1917 онд хийгдсэн "Имокава Мүкүзо, Гэнканбан но Маки" буюу "Хаалгач Имокава Мүкүзо" гэдэг нэртэй 5 минут үргэлжилдэг анимэ юм. Энэ анимэ одоогоор бүтнээрээ хаанаас ч олдоогүй байгаа бөгөөд устаж үрэгдсэн хэмээн тооцдог байна.Эхэн үеийн анимэ ихэвчлэн 3 аас 10 минутын хэмжээтэй богино байсан ба бага насны хүүхдүүдэд чиглэгдэн хийгддэг байжээ. Зураглалын хувьд уламжлал манга хэлбэрийн зураглалтай байсан байна. (Уламжлалт манга бол орчин үеийн манга гэж нэрлэгдээд байгаа Япон комикуудаас тэс өөр.) Зохиолын хувьд ихэнх нь янз бүрийн үлгэрээс сэдэвлэсэн байдаг байв. 1942 оны Олимпийн үед үндэсний спортын тухай анимэ гарч байжээ. Харин яг Дэлхийн Хоёрдугаар Дайны үед Японы Эзэн Хаан бүх гарч байсан анимэг зогсоож зөвхөн цэргийн үзэл суртал тараах зорилгоор ашиглах зарлиг буулгасан байна. Тэр үеийн анимэд Америкчуудыг муу хүмүүс хэмээн сурталчилж, бүр нэгэн анимэд Pearl Harbor-луу довтолсон үеийн бодит зураг ашигласан анимэ хүртэл гарчээ. Өөр ямар ч улс тухайн үед хүүхэлдэйн кинондоо дайны бодит зураг оруулаагүй билээ. Дайн Япон улсын ялагдлаар дуyonk yonk yonk yonk yonk yonk geed l shaalaa daa yoonk yeee yoonk geed l shaalaa daa yeeeийн мангагаа хийх болсон ба энэ нь орчин үеийн анимэ, манга хэв маягийн үндсийг тавьсан юм. Тиймээс түүнийг "Мангагийн Бурхан" гэж хүндэтгэдэг билээ.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax