2016-04-19
наруто үүсэл
Шоонэн Манга буюу Хөвгүүдийн манга нь гол төлөв 10-18 насны уншигч хөвгүүдэд зориулагдсан ч охид, тэр ч байтугай насанд хүрсэн хүмүүс ч унших нь олонтаа харагддаг. Утга нь “Залуу xүмүүсийн комик” гэсэн утгатай. Ерөнхийдөө тулаан, хийсвэр, мөрөөдөл, амь эрсдсэн агуулгатай байдаг. Мөн ихэнх гол дүр нь нэг зорилгын төлөө тэмцдэг. Тухайлбал Нарүтогийн гол дүр Үзүмаки Нарүто нь Хокагэ болохын төлөө тулалддаг бол Цул Төмрөн Алхимичийн гол дүрүүд болох Эдвард болон Алфонсе нь өөрсдийн бүхий л алдсан зүйлсээ эргүүлэн олж авахын төлөө мөн алдсан биеэ буцааж олох гэж адал явдлыг туулдаг.  Нарүто манга цуврал маш сайн борлуулалтай байсан учраас анимэ буюу хүүхэлдэйн кино хэлбэр гарсан юм. Манганы гол дүр нь Үзүмаки Нарүто гэгч нинжа хүүгийн талаар гарах бөгөөд түүний мөрөөдөл нь хокагэ болох.Хокагэ гэдэг нь манга дээр гарах Нууц Навч тосгоны удирдагч хүчтэй нинжаг хэлнэ. Уг манга нь анх 1999 онд Японы манга сэтгүүл болох Шоонэн Жамп сэтгүүлд хэвлэгдэн гарсан. Харин анимэ цувралууд нь 2002 оны 10 сарын 3-наас телевизүүдээр гарч эхэлсэн. Энэхүү аниме нь дэлхийн олон орон даяар тархсан бөгөөд энийг жаахан хүүхэд гэлтгүй томчууд хүртэл үзэх дуртай билээ. Энэ анимэ дээр гарах наруто нь анхандаа хүч чадлаар тийм ч сайн биш байсан бөгөөд дараа нь найз нөхөдтэй болж академид элсэн хүч чадлаа сайжруулах болно.Тэгээд сүүлдээ багштайгаа сургуулилт хийж, Акацүки гэх эсрэг бүлгийнхэнтэй тулалдана. Тэгээд Акацүкийн нэгэн хүчирхэг залуугаас тосгоноо аварч, тосгонийхоо баатар болох болно. 2
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax